Нийслэл дэхь эрүүл мэндийн эмч, ажилчдыг гурван өдрийн хугацаанд дархлаажуулна гэж төлөвлөжээ

Нийслэл дэхь эрүүл мэндийн эмч, ажилчдыг гурван өдрийн хугацаанд дархлаажуулна гэж төлөвлөжээ

Өчигдөр /2021.02.22/ манай улс БНЭУ-аас хандивласан Их Британийн "АстраЗенека" компанийн вакцины 150 мянган тунг хүлээн авсан.

Ийнхүү өнөөдрөөс эрсдэлт бүлэгт ажиллаж буй эмнэлгийн байгууллагын ажилчдыг дархлаажуулах ажил эхлэх юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтын ажилд мэдээж газар зүйн байршлыг тооцож буй. Эхний ээлжид ирсэн вакциныг хүн ам болон халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотоос эхэлнэ. Улаанбаатар хотод эрүүл мэндийн эмч ажилчдыг 3 өдрийн хугацаанд 20 нэгжээр дархлаажуулахаар төлөвлөсөн” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Вакцины анхны тунг Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:40 минутанд хийлгэлээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд төр засгийнхаа гаргасан бодлого, шийдвэрийг хүндэтгэн хариуцлагатай байж чадсан нийт ард иргэддээ талархал илэрхийлээд хүн бүрийг вакцинжуулалтын аянд идэвхтэй оролцохыг уриалсан юм.