Хөдөө, орон нутагт танхимын хичээл эхэллээ

Хөдөө, орон нутагт танхимын хичээл эхэллээ

Засгийн газрын энэ сарын 24-ны өдрийн хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг өнөөдрөөс /2021.03.01/  эхлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Энэ дагуу хөдөө, орон нутагт хичээл танхимд эхэлж байна. 

Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулж байгаа юм. Харин Улаанбаатар хотод танхимын сургалтыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.