Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг АТГ-аас шалгаж эхэлсэн үү

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг АТГ-аас шалгаж эхэлсэн үү

Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зөвлөх А.Гылымханыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр Баян-Өлгий аймгийн наймдугаар цэцэрлэгийг нэг тэрбум 200 сая төгрөгөөр барихаар төсөвлөсөн ч дахин 400 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс нэмж гаргуулсан нь түүнийг шалгах үндэслэл болжээ. Мөн тус цэцэрлэгийн барилгыг барихдаа тендер зарлалгүй нэг компанид давуу байдал бий болгосон байх магадлалтай аж. 

Аудитын газраас тус цэцэрлэгийг барьсан төсөвт өртөгт хяналт, шалгалт хийсэн бөгөөд зөрчил илэрсөн учир ийнхүү АТГ-т шалгуулахаар өгчээ.