Г.Буяндорж: 72 цагийн дотор шаардлагын хариуг өгөхгүй бол гэр бүлээрээ суулт, өлсгөлөн зарлана

Г.Буяндорж: 72 цагийн дотор шаардлагын хариуг өгөхгүй бол гэр бүлээрээ суулт, өлсгөлөн зарлана

"Ноёд" группийн захирал асан Г.Буяндорж гэргий МУГЖ, дуучин Т.Ариунаа болон хүүхдүүдийнхээ хамтаар мэдээлэл хийлээ. 

Г.Буяндорж энэ үеэр "2011 оноос хойш БНХАУ-ын иргэн Шан Дун Шины гомдлоор надад болон миний таван ах, дүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шан Дун Шин 2014 онд Монгол улсын хилээр гараад нутагтаа очсон байхад нь би энд шоронд хоригдож, компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан. Энэ асуудлаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү оруулсан. Давхцсан тоогоор 16 удаа шүүх хурал болж хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард Монгол улсын дээд шүүхээс уг хэргийн хохирогч нь Шан Дун Шин гэх хятад иргэн биш. Иргэний нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Шин Шиү биш байна гэж дүгнэсэн. 2020 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. 

Өөрөөр хэлбэл, хонгилын эрх бүхий прокуроруудын хятад иргэний талд гаргасан шийдвэрүүд дээд шүүх дээр унаж байна. Үүнд 4-5 прокурорын асуудал яригдана. Уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон байна. Прокуроруудын буруутай үйл ажиллагаа харагдаж байна гэж дээд шүүхээс дүгнэсэн байдаг. Тиймээс манай гэр бүлийг 2011 оноос хойш шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг шалгуулахаар ёс зүйн хороонд нь өргөдөл гаргаж байна. 

Монгол улсын дээд шүүхээс хятад иргэн Шан Дун Шиныг хохирогч биш гэж дүгнэсний дараа 2020 оны дөрөвдүгээр сард коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол улсын хил хаалттай байхад энэ хүн гэнэт манай улсад ирсэн. Энэ хүн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр дөрвөн өмгөөлөгчтэй орж ирээд гарч явсан.  2014-2020 онд БНХАУ-д амьдарч байсан. Тэндээс утсаар ярьж прокуроруудыг удирдаж намайг хорьж, цагдуулж байсан нь дээд шүүхийн шийдвэрээр хөдлөшгүй батлагдсан. 47 тэрбум төгрөг угаасан атлаа нэг ч төгрөгийг татварыг Монгол улсад энэ хүн төлөөгүй байна.

Тиймээс би Монгол улсын иргэний хувьд миний компанийг бүлэглэн авсан прокуроруудтай холбоотойгоор ажлын хэсэг гаргаж өгөөч, татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд холбоотой юм биш биз, энэ хүн хил хаалттай байхад яаж Монгол улсад орж ирсэн нь тодорхойгүй байна гээд өргөдөл гомдол гаргасан. 47 тэрбум төгрөгийг угаасан хэргийг би үүгээр шалгуулна. НПГ-ын прокурор Батбямба миний өргөдлийг хянан, шалгаж шийдвэрлэсэн гэсэн атлаа дээд шатны прокурорын газарт шилжүүлэхгүй эцсийн шийдвэрийг надад гурван удаа гардууллаа. Уг хэрэгт Ц.Батболд, Ц.Алдархишиг, С.Билэгт, Ж.Сандагсүрэн, С.Батжаргал, Ш.Хосбаяр, З.Шүрэнчулуун нарын прокурор оролцож манай гэр бүлийг 10 жилийн хугацаанд яргалсан. Ийм шударга бус прокуроруудтай тэмцэж Монгол улсын ерөнхий прокурор Жаргалсайханд гурван зүйлтэй шаардлага хүргүүлж албан ёсоор өлсгөлөн зарлах гэж буйгаа мэдэгдэж байна" гэлээ. 

Шаардлагад,

  • 2011-2021 он хүртэл намайг 10 жил шалгаж, 16 удаа шүүх хурлаар оруулж, 409 хоног хорьсон прокуроруудтай ёс зүйн хариуцлага тооцох, 
  • Хятад иргэний 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулах. Ажлын хэсэгт АТГ, ТЕГ, ЦЕГ, Прокурор, Татварын ерөнхий газрын төлөөллийг оруулах,
  • Намайг залилж, хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой 27 тэрбум төгрөгийн хэргийг щүүх рүү шилжүүлэх. 72 цагийн хугацаатай шаардлагыг хүргүүлж буй бөгөөд хариу өгөхгүй бол гэр бүлээрээ суулт зарлана харин би өлсгөлөн зарлана гэж Г.Буяндорж мэдэгдэв.  

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө