"Энхсаран" сувилал албан тушаалтны харъяа газар байсан учраас халдвар алдсан

"Энхсаран" сувилал албан тушаалтны харъяа газар байсан учраас халдвар алдсан

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тавдугаар сарын 1-нээс хил нээх асуудлыг хэлэлцэж, нөхцөл байдал хүндрэхгүй бол хилээ нээх шийдвэр гаргасан талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр энэ үеэрээ "Тусгаарлалтын байрнаас халдвар гарах ямар ч асуудал дахин гарч болохгүй. Өмнө нь халдвар алдсан гашуун туршлага бий. "Энхсаран" сувиллаас халдвар алдсан нь дэглэмээ мөрдөөгүйтэй холбоотой.

Дээр нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтны харъяа газар байсан учраас хариуцлага алдагдсан. Тодруулбал, албан тушаалтны нөлөө орсон.

Үүнтэй хариуцлага тооцох ёстой. Одоо ч тусгаарлалтын байртай холбоотой гомдол гарсаар байна. Энэ талаар чиглэл өгч ажиллаж байгаа. Мөн шинжилгээний цэгийн ачааллыг бууруулах, түргэн шуурхай шинжилгээг гаргаж, иргэдэд хүндрэл үүсгэх байх талаар үүрэг даалгавар өгсөн. Ачаалалтай ажиллаж байгаа алба хаагчид бий. Ялангуяа эмч, лабораторийн ажилчид. Тэдний ачааллыг бууруулах арга хэмжээ авна" гэсэн юм.