СУДАЛГАА: Хүн амын дийлэнх нь илүүдэл жинтэй орнуудад коронавирусээс үүдэлтэй нас баралт 10 дахин их байна

СУДАЛГАА: Хүн амын дийлэнх нь илүүдэл жинтэй орнуудад коронавирусээс үүдэлтэй нас баралт 10 дахин их байна

Дэлхийн таргалалтын форумаас ковид-19-ийн нас баралт хийгээд таргалалтын харилцан хамаарлын талаар судалгаа хийжээ. Судалгаагаар хүн амын дийлэнх нь илүүдэл жинтэй орнуудад ковид-19-ийн нас баралт бусад орнуудаас 10 дахин их байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд таргалалт өндөр орнуудад халдвараас үүдэлтэй нас баралт зонхилж байсан аж. 

Судлаачид Жон Хопкинсийн Их Сургууль (JHU) болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас гаргасан коронавирусийн нас баралтын мэдээллийг судлахад дэлхий даяар өнгөрсөн хоёрдугаар сард нийт 2,5 сая хүн нас барсны 2,2 сая гаруй нь хүн амын илүүдэл жинтэй орнуудад бүртгэгдсэн байжээ.

Судалгааг 160 гаруй орны иргэдийн тоон мэдээлэл тулгуурлан хийжээ. Нийт хүн амын 40-өөс бага хувь нь илүүдэл жинтэй улс оронд коронавирусийн нас баралтын түвшин бага буюу 100 мянган хүн тутамд 10-аас илүүгүй байгааг тогтоосон байна. Харин хүн амны 50 болон түүнээс дээш хувь нь таргалалттай орнуудад нас баралтын түвшин хамаагүй өндөр буюу 100 мянган хүн тутамд 100+ нас баралт бүртгэгдэж байв.

АНУ-д Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын хүн амын дөрөвний гурав орчим нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байдаг гэжээ.  

 

Эх сурвалж: CNN