ЭМЯ: Улаанбаатар хотод 63, Төв аймагт 4 нийт 67 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Улаанбаатар хотод 63, Төв аймагт 4 нийт 67 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллий эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа шинээр илэрсэн халдварын тоон мэдээллийг танилцууллаа. 

Тэрбээр “Сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 63 нь Улаанбаатар хотод, харин дөрөв нь Төв аймгийн Зуунмод суманд бүртгэгдсэн байна. Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Архангай аймагт очсон нэг хүнийг бид Улаанбаатар хотод халдвар авсан гэж бүртгэсэн. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 3228, үүнээс 2539 нь буюу 78,6 хувь нь эдгэрсэн байна. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө