“Харцагуудын барилдаан цуцлагдаагүй”

“Харцагуудын барилдаан цуцлагдаагүй”

Монгол Улсын харцага О.Хангай, Д.Анар, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, А.Цацабшир, Т.Баасанхүү нар “Грийн шоу продакшн”-тай хамтарсан “Хийморь” төслийн хүрээнд энэ сарын 14-ний өдөр тойргийн барилдааныг Бөхийн Өргөөнд зохион байгуулах гэж буйгаа мэдэгдсэн. Уг барилдаанд эдгээр найман харцага оролцох юм. Гэвч сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “харцагуудын барилдаан цуцлагдсан” гэх мэдээлэл нэлээдгүй түгж байна. Үүнтэй холбоотойгоор Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй харцагууд мэдэгдэл хийлээ. Тодруулбал, УОК-оос 10 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй тэмцээн, уралдааныг зөвшөөрсөн. Үүний дагуу барилдааныг зохион байгуулж байгаа бөгөөд цуцлагдаагүй гэдгийг хэллээ.  

Ташрамд дурдахад төслийн хүрээнд хийсэн “Хийморьлог эрсийн хийморь” теле шоу маргаашаас эхлэн 12-ны хүртэл 25-р суваг телевизээр цацагдах юм байна. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө