Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардсан тул ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардсан тул ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Д.Сумъяабазар нар өнгөрсөн долоо хоногт /2021.04.02/ нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцсан.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгасан билээ. Тодруулбал тэрбээр “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагчтай болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэсэн. 

Тэгвэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн энэ өдөр /2021.04.02/ албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний уг шийдвэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн дээрх мэдэгдэлтэй холбоотой байж болзошгүй байна. 

Түүний өргөдлийг хүлээж аваад дараагийн даргыг Засгийн газрын хуралдаанаар томилох юм. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой хууль бус үйлдлийн тухай мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр их гарсан билээ. Энэ талаар ЭНД дарж уншина уу. 

ҮЗЭХ: