Жудо бөхийн Ази тивийн АШТ маргааш эхэлнэ

Жудо бөхийн Ази тивийн АШТ маргааш эхэлнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 29 дэх удаагийн Азийн АШТ энэ сарын 6-9-нд Киргизстанд болно. 32 орны 222 тамирчин оролцох тэмцээнд зодоглох Монголын шигшээ багаас:

Эрэгтэйчүүдийн

  • 60 кг: Л.Өнөболд
  • 66 кг: ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү
  • 73 кг: Азийн аварга Ц.Цогтбаатар
  • 81 кг: Дэлхийн аварга Саеид Маллаеи
  • 90 кг: Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана
  • 100 кг: ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн
  • +100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэйчүүдийн

  • 52 кг: ОУХМ Л.Сосорбарам, Б.Хорлоодой
  • 57 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн
  • 63 кг: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч
  • 70 кг: Ц.Энхчимэг
  • 78 кг: Э.Гандиймаа нар өрсөлдөх юм. Энэ удаагийн Азийн АШТ-ийг дэлхийн аварга М.Уранцэцэг, Гавьяат тамирчин Д.Амартүвшин нарын шилдгүүд өнжлөө.



С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ