Нүцгэн зургаа авхуулсан моделиудад ял оноолгүй, улсаасаа албадан гаргахаар болжээ

Нүцгэн зургаа авхуулсан моделиудад ял оноолгүй, улсаасаа албадан гаргахаар болжээ

Дубайд нүцгэн зургаа авахуулсан хэргээр Украины эмэгтэйчүүд баривчлагдаж, улмаар тэднийг олон сар хоригдох ялаар шийтгэж болзошгүй талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Тэгвэл тус бүсгүйчүүд хорих ялаас мултарчээ.

Тодруулбал, Арабын Нэгдсэн Эмират Улсын хуулийг зөрчиж, нүцгэн зургаа авахуулсан хэргийг Дубайн Ерөнхий прокурорын газар шалгаж дуусаад энэ хэрэгт оролцогчдыг бүгдийг нь улсаасаа албадан гаргахаар болсон байна. Хэргийг шалгах хугацаанд бүсгүйчүүдийг түр саатуулсан байсан бөгөөд албадан гаргах хугацаа одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тус бүсгүйчүүд өндөр барилга дээр гаран нүцгэн зургаа авхуулж байсныг тус улсын цагдаагийн газраас таслан зогсоосон бөгөөд энэхүү үйлдэл нь исламын шашны шариатын хууль үйлчилдэг Эмират улсад садар самууныг сурталчилсан хэрэгт тооцогдож байгаа юм.