Ц.Нямдорж: Дүү маань 13 биш, 45 сая төгрөгөөр байр авсан

Ц.Нямдорж: Дүү маань 13 биш, 45 сая төгрөгөөр байр авсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж төрсөн дүү Ц.Батсүхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа 127 метр квадрат бүхий таван өрөө орон сууцыг 13.7 сая төгрөгөөр хувьчилж өгсөн талаар мэдээлэл гарсан билээ. Энэ талаар Ц.Нямдорж сайд сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Тэрбээр "Шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн орлогоор байрууд барьдаг. 2008 оны Засгийн газрын шийдвэрээр ШШГЕГ-ын ажилтнуудад үнэгүй байр олгохоор болсон. Ингээд хөрөнгө босгох гэж заримыг нь зарсан.

Миний жолооч дүү байдаг. Тэр дүү маань 45 сая төгрөгөөр нэг байр авсан. Ийм л юм байгаа. Сүүлд нь АТГ-т шалгагдаад, бүх баримтуудыг нь холбогдох газруудад өгөөд хэргийг хаачихсан.

Хөдөөнөөс орж ирсэн дүүдээ байр худалдаж байхаар нь бусдад худалдсан үнээр нь авч өгсөн. 13 сая гэдэг нь зориуд дүнг нь багасгаж, олон нийтийн дургүйцлийг хүргэх гэж хийж байгаа зүйл. Намайг 17 байртай гээд манай хүүхдүүд, эхнэрийг, бурхан болсон хөгшчүүдийн хөрөнгийг хүртэл шалгасан. 17 байр гэдэг огт худлаа. Хотын төвд хүүхдүүд тус бүр нэг байртай, зуслан дээр бид гурав  гурвуулаа нэг нэг байртай" гэлээ.