Төрийн нууцад хамаарах баримтыг цуглуулан ОХУ-ын элчинд өгсөн хоёр тагнуулд ял оноолоо

Төрийн нууцад хамаарах баримтыг цуглуулан ОХУ-ын элчинд өгсөн хоёр тагнуулд ял оноолоо

Монгол улсын тагнуулын хоёр ажилтан ОХУ-ын элчинд ТЕГ-ын схем зургыг гаргаж өгсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, Тагнуулын байгууллагад ажиллаж байсан Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нар Гадаад  улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцон, гадаад байгууллага болон иргэнд өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг цуглуулж дамжуулсан гэх хэрэгт буруутгагдан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр 16 жилийн хорих ял оноосон бөгөөд давж заалдаж ялыг 14 жил болгон хөнгөрүүлж байжээ. Тэгвэл өнөөдөр /2021.05.28/-нд Улсын дээд шүүхэд тус хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн шийдвэр буюу 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.