АН шуурхай хэвлэлийн хурал зарлажээ

АН шуурхай хэвлэлийн хурал зарлажээ

Өнөөдөр 11:00 цагт Ардчилсан нам өөрийн байран дээрээ хэвлэлийн хурал зарлажээ. Учир нь өнгөрсөн баасан гарагт /2019.05.17/ Төрийн ордонд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, АН-ын дэд дарга, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү амь насаа алдсан. Тэрбээр тухайн өдөр 15-18 цагийн хооронд төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх хоёр давхарын “Гол гонхон”-оос унасан байдалтай амь насаа алдсан байхыг олсон байдаг.

Уг хэргийг одоо Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд гадны нөлөөтэй байж болзошгүй гэж зарим эх сурвалж мэдээлж буй юм. Энэ асуудлаар өнөөдөр АН мэдээлэл хийх аж.