ЦЕГ: Иргэн Ц.Борхүү бусдад зодуулсан гэх дуудлага бүртгэгдээгүй

ЦЕГ: Иргэн Ц.Борхүү бусдад зодуулсан гэх дуудлага бүртгэгдээгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн нэрсээ бүртгүүлдэг кноп дарагдахгүй техникийн саатал гарсан. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын тамгын газрын мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүг утсаа салгаад явсныг дурдаад санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж хэлж байсан билээ. 

Улмаар Ц.Борхүүг алга болсонтой холбогдуулан, өчигдөр Тагнуулын байгууллага ажиллаж эхэлсэн байдаг.

Тэгвэл, өчигдөр /2019.08.28/ өдөр УИХ-ын тамгын газрын Технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүг  гэрийнхээ орцонд хоёр этгээдэд зодуулсан, биеийн байдал нэлээд хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байна. 

Бид энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Иргэн Ц.Борхүүг орцондоо зодуулсан гэх дуудлага мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй байна. Гэхдээ өөрөө болон гэр бүлийнхэн нь харъяа цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг үгүйсгэхгүй" юм 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Тамгын газрын техникийн хэлтсийн дарга Ц.Борхүү орцондоо хүнд зодуулсан байна. Цаанаасаа зохион байгуулсан зүйл байж магадгүй. Цагдаагаас албан ёсны мэдээлэл аваад байна" гэсэн юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

У.УРАНЦЭЦЭГ




Улаанбаатарт 14 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө