Б.Жавхлан: Цахилгаан, дулааны мөнгийг иргэд нэгдүгээр сарын 1-ээс өөрсдөө төлж эхэлнэ

Б.Жавхлан: Цахилгаан, дулааны мөнгийг иргэд нэгдүгээр сарын 1-ээс өөрсдөө төлж эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Тэгвэл хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг холбогдох яамны сайд нар танилцуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан "Сангийн яамнаас Засгийн газарт ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын  төслүүдийг өргөн мэдүүлдэг. Үүний дагуу өнөөдөр 2022 оны оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг танилцуусан. Мөн КОВИД-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ. Өнгөрсөн дөрвөн жил бид утаатай тэмцсэн бол энэ жил түгжрэлтэй тэмцэнэ. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах үйл ажиллагаа эрчимтэй хэрэгжүүлнэ.

Энэ онд эдийн засгийн уналт V хэлбэрээр буюу ёроолдоо хүрч, ирэх онд сэргэнэ гэж төсөөлөн улсын төсвийг боловсруулсан. Төсвийн шинэчлэлүүд үргэлжилнэ. Цар тахлын дараах үеийн эдийн засгийг эрчимжүүлэхэд энэ төсөв чиглэнэ.

Төсвийн урсгал зардал бүр нийгэмд үр өгөөжтэй байхад анхаарна. Дэд бүтцийн салбараар дамжуулж эдийн засгаа дэмжих хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн нийслэлийн түгжрэлийг шийдэх, төвлөрлийг сааруулахад анхаарна. Боловсрол, соёл урлагийн салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

198 мянган төрийн албан хаагч байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна" гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: