Г.Буяндоржийг “Улсын Ерөнхий прокурортой уулзаж, асуудлаа танилцуулж болно” гэжээ

Г.Буяндоржийг “Улсын Ерөнхий прокурортой уулзаж, асуудлаа танилцуулж болно” гэжээ

Өнөөдөр /2021.09.15/ "Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж буйгаа мэдэгдсэн. 

Тодруулбал, Г.Баяндоржийг 10 дахь жилдээ шалгаж байгаа бөгөөд энэ хугацаанд 16 удаа шүүх хуралд оролцож, 409 хоног хоригдсон байна. Ингэхдээ түүнийг таван зүйл ангиар шалгасан бөгөөд бүгд шүүх дээр очоод цагаадсан гэж буй.

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулж Улсын ерөнхий прокурорын газраас "Г.Баяндоржид холбогдох эрүүгийн хэрэгт 2021 оны тавдугаар сард яллах дүгнэлт үйлдсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэргийг шалгаж байх явцад таны зүгээс Ёс зүйн зөвлөлд гомдол гаргасан. Таны гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийж байна. Хэлэлцэх эсэхийг нь шийдэж дүгнэлтээ гаргана.

Одоогоор таны гомдлыг шалгах, судлах ажиллагаа хийгдэж байна. Хэрэг тань шүүхэд шилжих шатандаа явж байгаа. Хэргийг шүүхэд шилжихээс өмнө та хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байна. Эцсийн шийдвэрийг шүүх л шийднэ, тогтооно. Наана нь прокуророос таны гомдлыг авч хэлэлцэж, шийдвэрээ гаргах болно. Нэгэнт гомдол, санал гаргаж байгаа юм чинь өөрийн саналаа бичгээр гаргаж өгөхийг давхар хүсэж байна. Мөн Улсын Ерөнхий прокурортой биечлэн уулзаж, асуудлаа танилцуулж болно" гэх тайлбарыг өгчээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө