ХОНГКОНГ: БНХАУ руу хэрэгтэн шилжүүлэх хуулийг эргүүлэн татахаа мэдэгдлээ

ХОНГКОНГ: БНХАУ руу хэрэгтэн шилжүүлэх хуулийг эргүүлэн татахаа мэдэгдлээ

Эх газрын БНХАУ-д хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн хонконгчуудын жагсаал олон сар сар үргэлжилсээр байгаа. Эл жагсаалд олон сая иргэн оролцон, тууштай тэмцсээр өдий хүрсэн билээ.

Тэгвэл тэдний жагсаал тодорхой үр дүнд хүрч, БНХАУ-д хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эргүүлэн татах болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Хонконгийн захирагч Кэрри Лам ингэж шийдвэрлэснээ өөрийг нь дэмжигч парламентын гишүүдтэй уулзахдаа мэдэгдсэн гэнэ.

Ингэлээ гээд хонконгчуудын жагсаал, олны эсэргүүцэл намжих магадлал тун бага. Учир нь дээрх хуулийн төслийг буцааж татуулах нь Хонконгийн тэмцэгчдийн тавьж буй таван шаардлагын нэг нь юм.