Дөрөвдүгээр сараас хойш шатахуун 200 төгрөгөөр нэмэгджээ

Дөрөвдүгээр сараас хойш шатахуун 200 төгрөгөөр нэмэгджээ

Шатахуун импортлогчид өнгөрсөн амралтын өдрүүдэд А-80, Аи-92 төрлийн шатахууныхаа үнийг тус бүр 80 орчим төгрөгөөр нэмсэн. Ингэснээр Улаанбаатарын шатахуун түгээх станцууд А-80 төрлийн  бензинийг 1770, Аи-92-ыг  1940  орчим төгрөгөөр худалдаж эхлэв.

Зарим импортлогчяид бусад төрлийн шатахууныхаа үнийг нэмээгүй гэдгээ тодотгож буй юм. Тодруулбал, Улаанбаатар хотын ихэнх ШТС-ууд Аи-95 төрлийн бензинээ 2290, дизелийн түлшээ 2370 орчим төгрөгөөр  борлуулж байгаа гэсэн үг юм.

Дөрөвдүгээр сараас хойш шатахууны үнэ 200 орчим төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байна. Дэлхийн зах зээлд  газрын тосны үнэ өссөнөөс шалтгаалж, импортын хилийн үнэ нэмэгдсэн. Энэ нь шатахууны үнэ өсөх үндсэн шалтгаан болсон билээ.

Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас өнгөрсөн долоо хоногт шатахууны үнийн өсөлтийн асуудлаар“Хилийн үнэ нэмэгдсэн учраас шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ дахин өсч магадгүй” гэж мэдээлж байсан. Одоогоор дэлхийн зах зээлд брен маркийн баррель газрын тосны ханш 72 ам.долларт хэлбэлзэж байна.