ВИДЕО: Эрчим клуб волейболын тамирчинг цохисон менежерт хариуцлага тооцохоор болжээ

ВИДЕО: Эрчим клуб волейболын тамирчинг цохисон менежерт хариуцлага тооцохоор болжээ

Өнгөрсөн баасан гаригт /2021.11.19/ Хосбар Баянмөнх, Эрчим багийн дунд волейболын дээд лигийн тэмцээн болсон. Уг тоглолтын дараа Эрчим багийн менежер нь өөрийн багийн 7 номертой тамирчин Б.Батсуурийн хэвлийд цохисон үйлдэл гаргасан нь олон нийтийн шүүмжлэлтийг төрүүлээд байна. Тоглолтын дараа Монголын Үндэсний волейболын холбооноос Эрчим клубт шаардлага хүргүүлж зүй, зохисгүй үйлдэл гаргасан менежерт хариуцлага тооцохыг хүсчээ.

Энэ дагуу Эрчим клуб хуралдаж Б.Батсуурь тамирчинг цохисон менежерт хариуцлага тооцох асуудлыг ярилцсан байна. Харин тамирчин Б.Батсуурийн хувьд “Гомдолгүй. Менежер надаас уучлалт гуйсан. Эцсийн үр дүндээ багийнхаа төлөө л ийм үйлдэл гаргасан. Бид 3/1 ээр биш 3/0 оор хожих байсан. Бидэнд тийм нөөц бололцоо байсан. Нөөцөө ашиглаж чадаагүй учраас бухимдсан байх. Буруу сэтгэгдэл төрүүлсэн бол волейбол сонирхогч та бүхнээсээ уучлалт хүсье”  гэсэн байна. Уг тоглолтод 3/1 ийн харьцаатайгаар Эрчим клуб хожсон ч тамирчинг тоглолтын дундуур маазарч оноо алдсан гэж үзэн менежер нь уурлаж ийнхүү цохижээ.




Өнөөдөр бар өдөр

39 минутын өмнө