Гэрээсээ гараад сураггүй болсон 19 настай иргэн модноос дүүжлэгдэн нас барсан байдалтай олджээ

Гэрээсээ гараад сураггүй болсон 19 настай иргэн модноос дүүжлэгдэн нас барсан байдалтай олджээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн харьяат иргэн Э 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11:00 цагийн үед гэр рүүгээ мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн сарын 24-ний өдрийн 11:55 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.  

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /19 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 4 бүлэгт хуваагдан зохион байгуулсан байна. Улмаар 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13:08 цагт тус сумын Цагаанбургас багийн “Хавиргын даваа” гэдэг газар иргэн Э модноос дүүжлэгдэж нас барсан байдалтай байсныг олж цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.   

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө