ТАНИЛЦ: Шүлэг бичиж, уран бүтээл туурвих чадвартай Ай-Да робот 

ТАНИЛЦ: Шүлэг бичиж, уран бүтээл туурвих чадвартай Ай-Да робот 

Хиймэл оюун ухаантай холбогдож чаддаггүй зүйл бол урлаг, яруу найраг гэж олон хүн боддог. Тэгвэл Английн эрдэмтэн Айдан Меллерийн зохион бүтээсэн “Ай-Да” хэмээх  зураач робот Италийн агуу яруу найрагч Дантегийн баярт зориулж алгоритмаа ашиглан бичсэн шүлгээ олон нийтэд толилуулжээ. 

Дантегийн нас барсны 700 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн хүрээнд Оксфордын их сургуулийн алдарт Ашмолеан музейд Ай-Да шүлгээ уншсан байна. Робот Дантегийн “Тэнгэрлэг туульс”-аас санаа авч, өөрийн алгоритмдаа боловсруулан шүлгийг зохиожээ. 

Ай-Да роботын зохиосон шүлгийн хэсгээс хүргэе. 

"Бид нүдийг нь боосон олзлогсод мэт шүлгээсээ дээш харав.

Гэрэл хайхаар илгээгдсэн; гэхдээ хэзээ ч ирээгүй

Зүү, утас хэрэгтэй болно

Зургийг дуусгахын тулд.

Зовж зүдэрсэн хөөрхий амьтдыг харахын тулд…” 

Зохион бүтээгч Айдан Меллер робот хиймэл оюун ухаанаа ашиглан урлагийн бүтээл туурвих бүрэн боломжтой. Энэ бол зөвхөн эхлэл гэжээ. 

Ай-Дагийн зурсан зураг

Эх сурвалж: CNN