ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашин хавчуулагдсан байжээ

ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашин хавчуулагдсан байжээ

-ОСЛООР НИЙТ НАЙМАН ХҮН ГЭМТСЭН-

Төв аймгаас Улаанбаатар руу чиглэсэн зам дээр өчигдөр /2019.09.11/ 12.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр буюу Төв аймгаас Улаанбаатар зорчих чиглэлийн асфальтан замд том оврын болон бага оврын гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарсан.

Уг ноцтой ослын улмаас нийт найман хүн гэмтсэн бол хоёр хүн маш хүнд гэмтэл авсан байна. Мөн нэг автомашин нь дотор жуулчид зорчиж явсан байна.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилсан шалгалтаар зам дээр хэвийн хурдтай явж байсан хоёр тээврийн хэрэгслийн араас хөдөлгөөнд оролцож  явсан том оврын тээврийн хэрэгслийн тоормос нь ажиллаагүй болсны улмаас мөргөж осол болсон. Үүний улмаас хоёр том оврын автомашины дунд Фаргон маркийн автомашин хавчуулагдаж маш их хэмжээний эвдрэл гарч улмаар олон хүн бэртжээ.

Ослын газарт Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид шуурхай ажилласан бөгөөд одоогоор ослын шалтгаан нөхцөлийг нарийвчлан шалгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар буруутай жолоочийг олж тогтоогоогүй байгаа тухайн албанаас мэдээлж байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа хэтрүүлэхгүй, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй оролцож бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө