Эмэгтэй хүний нүцгэн цогцос гудамжинд хаясан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна

Эмэгтэй хүний нүцгэн цогцос гудамжинд хаясан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна

Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр … дугаар хорооны гудамжинд 30 орчим насны, нүцгэн, эмэгтэй хүний цогцос хаясан байсан тул яг одоо хэргийн газарт Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Мөн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжилгээгээр тухайн эмэгтэй гаднын нөлөөтэй амиа алдсан болох нь тогтоогдсон бөгөөд гар болоод биеийн бусад  хэсэгтээ ил харагдах шархтай байсан байна. 

Иймд хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор яг одоо Цагдаагийн байгууллага хэргийн газарт шуурхай ажиллаж байгаа ажээ.