Юу ч хийхгүйгээр өөрийгөө "түрээсэлдэг" залуу мянга мянган үйлчлүүлэгчтэй болжээ

Юу ч хийхгүйгээр өөрийгөө "түрээсэлдэг" залуу мянга мянган үйлчлүүлэгчтэй болжээ

Япон улсын иргэн 39 настай Шожи Моримото нь юу ч хийхгүйгээр зөвхөн өөрийгөө түрээсэлдэг бизнесээрээ олонд танигдаж, бизнес нь амжилттай явж байгаа аж.

Тодруулбал, түүнийг гэр бүлийнхэн болоод эргэн тойрны хүмүүс нь багаас нь “зүгээр сууж байсан ч дэргэд байхад тухтай мэдрэмж төрүүлдэг” гэдэг байсан тул тэрбээр суралцаж, ажил хийх шаардлагагүй хэмээн үзэж өөрийгөө бусдад түрээсэлдэг бизнесийн санаа олж 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Би үйлчлүүлэгчтэй уулзаад үнэхээр юу ч хийдэггүй. Харин надаас асуулт асуувал цөөн үгээр хариулж өгдөг.

Ганцаардсан хүмүүст хань болж, ганцаараа биш гэсэн мэдрэмжийг миний хажууд байхад л олох нь чухал байдаг. Ганцаараа явж чаддаггүй эсвэл ганцаараа явж байгаагаа бусдад харуулмааргүй хүмүүс их холбогддог” гэсэн байна.

Тэрбээр өдгөө гурван жилийн дотор гэхэд мянга мянган хүнтэй уулзаж, түрээслэгдсэн бөгөөд өдөрт дээд талдаа гурван уулзалт товлодог гэжээ. Дийлэнхдээ түрээслэгчийн хажууд сууж, гэрийнхэнтэй нь танилцаж, ганцаардсан нэгний төрсөн өдөр дээр очиж, бялууг нь хуваалцдаг гэв. Мөн тэр ч бүү хэл хүсэхгүй байсан ч сүнстэй байшин руу хамт ордог аж.

Эх сурвалж: BBC, iheartintelligence