Б.Баасанцогттой хамт бичлэгт гарсан шүүгчдийн сахилгын хэргийг хэлэлцэх хурал эхэллээ

Б.Баасанцогттой хамт бичлэгт гарсан шүүгчдийн сахилгын хэргийг хэлэлцэх хурал эхэллээ

Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны өнөөдрийн хуралдаан 13.30 цагт эхэлж, Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын гурван шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэлэлцэж эхэллээ.

Нэр дурдагдсан шүүгчид нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгт өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт гардаг. Тодруулбал, тэд орон сууцны цахилгаан шатанд нэр бүхий эмэгтэйчүүдийн хамтаар ёс бусаар авирласан байдаг. 

Гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн ёс зүйн хороонд мөн гаргасан юм.