Э.Бат-Үүлийн шоронгоос “захидал бичих” эрхийг нь хүртэл Прокуророос ХААЖЭЭ

Э.Бат-Үүлийн шоронгоос “захидал бичих” эрхийг нь хүртэл Прокуророос ХААЖЭЭ

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.

Учир нь Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлэхэд Э.Бат-Үүл Улаанбаатар хотын засаг дарга байсан учраас нөлөөлсөн байх ёстой гэж хар таамгаар ял өгсөн гэж зарим иргэд шүүмжилж байгаа юм.

-АН-ЫН ОЛОН ГИШҮҮД Э.БАТ-ҮҮЛИЙГ ЭРГЭЖ БАЙГАА АЖЭЭ-

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Бат-Үүлд 4 жил хорих ял өсөнд харамсаж байна. Монголын хөгжлийг гацааж, монголчуудыг талцуулж байсан нь эрх чөлөөг эдэлж, Монголоо хөгжүүлж, эрх чөлөөтэй болгох гэж явсан нь эрх чөлөөгөө хасуулах ч гэж дээ” хэмээн Х.Баттулга, Э.Бат-Үүл хоёрыг харьцуулсан бололтой байр суурийг илэрхийлсэн.

Өдгөө Э.Бат-Үүл ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг гээд АН-ын олон гишүүд эргэн очиж байгаа аж. Мөн тэрээр давж заалдах шүүх хуралдаа ч бэлдэж байгаа аж.

Тэгвэл саяхан Э.Бат-Үүлийн “хэвлэн нийтлэх эрхийг нь прокурорын байгууллагаас хаасан” хэмээн түүний ойрын эх сурвалж мэдээлсэн. Ингэснээр тэрээр хорих ангиас захидал бичих, baabar.mn сайтад ч бичвэрээ нийтлүүлэх эрхгүй болсон байгаа юм.

Гэтэл Үндсэн хуулийн 16.16-д Монгол улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхтэй хэмээн заасан байдаг. Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийг нь хаасан талаараа албаны эх сурвалж, “Хууль зүй дотоод хэргийн сайд, Прокурорын байгууллагын хамтарсан журам”-ын дагуу шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж байгаа аж. Гэтэл энэ нь Үндсэн хуулийг журмаар хязгаарлаж, хууль зөрчсөн явдал болж байгаа ажээ.

-Э.БАТ-ҮҮЛ: МИНИЙ ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХИЙГ ХОРЬСОН НЬ ПРОКУРОРУУДТАЙ ШУУД ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Энэ талаар Э.Бат-Үүл, “Миний хэвлэн нийтлэх эрхийг хорих ангийн удирдлагууд хууль бусаар хаасан. Энэ нь Хяналт тавьж буй прокуроруудтай шууд холбоотой байж болзошгүй байна. Учир нь 2022.01.03-ны өдөр Өдрийн сонинд "Прокурор алдсан эрх мэдлүүдээ анхаарах цаг болжээ" нэртэй нийтлэл гарсны маргааш хэвлэн нийтлэх эрхийг минь шууд хаасан. Хуульд зааснаар прокурор  нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээ авдаг. Мөн ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавих үүрэгтэй.

Гэвч прокурор энэ бүхнийг эсрэгээр нь гүйцэлдүүлж хууль зөрчдөг байдал нь хэрээс хэтэрч байна. Намайг хорьдог өдөр би прокурорт хуульд заасан эрхийнхээ хүрээнд ганцхан л хүсэлт тавьсан. Хэвлэн  нийтлэх эрхийг минь хангаж өгөхийг л хүссэн, прокурор ч энэ хүсэлтийг зөвшөөрсөн. Харамсалтай нь энэ эрхээ эдэлж чадахгүйд хүрсний маргааш нь энэ талаар прокурор  Баярсайхан болон Ихбаяр нартай уулзах хүсэлт тавьсан ч өдийг хүртэл хариу өгсөнгүй. Тиймээс хэвлэн нийтлэх эрхийг зөрчиж буй прокуроруудын хууль бус үйлдэл гэж үзэхээс аргагүй байна" гэж өмгөөлөгчөөрөө дамжуулжээ.




Н.Ганхуягийг Ардын цолоор шагналаа

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ