Д.Сумъяабазарт агаарын бохирдол хариуцсан дарга нартаа хариуцлага тооцохыг Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгожээ

Д.Сумъяабазарт агаарын бохирдол хариуцсан дарга нартаа хариуцлага тооцохыг Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгожээ

Өнөөдөр /2022.01.17/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцжээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотын агаарын чанарын асуудалтай холбогдуулж Байгаль орчны яамны сайд Н.Уртнасанг, тус яамны Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын хамт үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгожээ. Энэ талаар удахгүй хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийх бололтой.