Төвөдийн Жадо ринбүчигийн шавь нар, түүний захиасаар "Богд Зонхов" бурхны хөшөөг барина гээд ЗҮТГЭЭД байна уу

Төвөдийн Жадо ринбүчигийн шавь нар, түүний захиасаар "Богд Зонхов" бурхны хөшөөг барина гээд ЗҮТГЭЭД байна уу

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Ш.Адьшаа нар санаачилж Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг, Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг барих гэсэн ажил олны эсэргүүцэлтэй тулгарч, төсөл эхний байдлаар “зогсоод” буй.

Гэсэн ч нэр бүхий УИХ-ын гишүүд “Богд Зонхов бурхны хөшөөг барих нь зөв. Тасганы овоон дээр уг хөшөөг баривал агаарын бохирдол буурч, аялал жуулчлал сэргэнэ” гэх хачин тайлбар хэлж, хөшөөг барина хэмээн зүтгэсээр байна.

-ОЛОН НИЙТ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙХАД УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮД ЗӨРҮҮДЛЭН ЗҮТГЭХЭД ХЭН НЭГЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА УУ-

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Богд Зонхов цогцолборыг барих ёстой. Өнөөдөр төр чинь иргэдээ аюулгүй амьдруулах үүрэгтэй. Гэтэл иргэдийн байнга очих Тасганы овоо баас, шээс, хогонд дарагдсан байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол нь дээд цэгтээ тулчхаад байна. Соёлоо хамгаална шүү Соёлын сайд аа" хэмээсэн байдаг. Мөн тэрээр саяхан, “Богд Зонхов төсөл агаарын бохирдлыг бууруулна,энэ төсөлд хүн бүр хоолныхоо 10 мянгыг хандивласан гээд бодчих” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь олон хүний шүүмжлэлд өртсөн.

Харин Соёлын сайд Ч.Номин энэхүү төслийн төсвийг царцаах саналаа Засгийн газарт хүргүүлсэн ч нэр бүхий гишүүд лоббидож, өнөөг хүртэл хэлэлцүүлэхгүй байгаа гэхмэдээлэл ч байгаа юм.

Энэ мэтээр УИХ-ын зарим гишүүд шинжлэх ухаан ч биш, хачин тайлбар хэлж, тус хөшөөг барихаар зүтгэж байгаагийн цаана, “тэднийг даадаг гэх шарын шашины лам, гэгээнтэн, ринбүчи гэх хүмүүс нөлөөлөөд байгаа юм биш биз” гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.

-Ц.ЦЭРЭНПУНЦАГ, Ц.АНАНДБАЗАР, Г.ЗАНДАНШАТАР, Ш.АДЬШАА НАР ТӨВӨД НЭГ РИНБҮЧИД ШАВЬ ОРСОН УУ-

Тэгвэл Богд Зонхов бурхны хөшөөг барихыг санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Ш.Адьшаа нар нь Төвөдөөс шарын шашныг дэлгэрүүлэхээр Далай ламаас “даалгавар” авч Монголд ирсэн гэх Жадо ринбүчигээр засал номоо хийлгэдэг, түүнд өөрсдийгөө даатгадаг, “шавь” орсон байж магадгүй гэх мэдээлэл байна. Мөн тэдний эгнээнд УИХ-ын дарга Г.Занданшатар ч багтдаг байж болзошгүй байна. Жадо ренбүчи нь гурван настайдаа Төвөдийн Жадо хийдийн хамба ламын зургаа дахь дүрийн хувилгаан ламын хойд дүрээр тодорч ширээнд залагдсан нэгэн аж. Улмаар 1959 онд түүнийг таван настай байхад Хятадууд Төвөдийг эзлэхэд Балба, Энэтхэг рүү тэрээр дүрвэн гарчээ.

Тэрбээр өдгөө Төвөвдийн бурхны шашны хамгийн өндөр эрдэм боловсролтой лам нарын эгнээнд тооцогддог учир манай зарим улстөрчид, урлаг, спортынхон гээд нөлөө бүхий хүмүүсээс түүнийг бишрэн, сүсэглэдэг аж.

Жадо ренбүчи Монголд

Жадо ренбүчи нь зуны улиралд Монголд хэсэг хугацаанд ирж, өөрийг нь сүсэглэдэг хүмүүстэй уулзаж, ном айлтгадаг байна. Түүнийг Монголд ирэхэд нь өндөр дээд хүндэтгэлийн хэмжээнд “нууцан” хүлээж авдаг ажээ. Харин тэрээр өвөл, хаврын улиралд Энэтхэг, Сингапур зэрэг орнуудад байдаг бөгөөд энэ цагт түүнийг зорих манай зарим иргэдийн хөл ч тасардаггүй ажээ. Энэ утгаараа, Богд Зонхов бурхны хөшөө барихыг алсаараа шарын шашины нөлөө бүхий хүмүүс “шашинд гүн итгэдэг” хүмүүсээр дамжуулж зүтгүүлж байж магадгүй гэх хардлага ч зарим иргэдэд байна.

-УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮД ШАРЫН ШАШИНД ГҮНЗГИЙ ОРСОН УУ-

Харин манай улсын хуулиар төрийн байгууллага нь шашны үйл ажиллагаа эрхлэн явуулахыг хуулиар хориглодог. Тухайлбал, Үндсэн хуулийн 9.2-д “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” хэмээн заажээ.Гэтэл төрийн түшээд нь “бурхны хөшөө барина” хэмээн улайран зүтгэж байгаа нь хууль зөрчиж байгаагаас өөрцгүй хэрэг.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх нэр бүхий УИХ-ын гишүүд нь шарын шашныг нэлээдгүй судалж, Чойрын таван ухаанд суралцсан бас ч үгүй амны уншлагатай хүмүүс аж.

Тэд сүм хийд барих, дуган, суварга босгох, сэргээн засварлахад ч нэлээдгүй хөрөнгө мөнгө зарцуулдаг жанлагийн буюу өглөгийн эзэд гэдэг аж. Нэг үгээр хэлбэл шарын шашинд гүнзгий орсон хүмүүс байж магадгүй байна. Энэ нь Богд Зонхов бурхны хөшөөг барихаар зүтгэж буйгийн гол шалтгаан байх магадлалтай байгаа юм.




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө