Эмэгтэйн амь насыг бүрэлгээд Сэлбэ голын эрэг дээр хаясан гурван этгээдийг баривчиллаа

Эмэгтэйн амь насыг бүрэлгээд Сэлбэ голын эрэг дээр хаясан гурван этгээдийг баривчиллаа

Есдүгээр сарын 15-ны өдөр Сэлбэ голын эрэг орчимд эмэгтэй хүний зэрэмдэглэн орхисон цогцос байсан гэх аймшигт мэдээлэл нийтэд хүрээд дөрвөн хоног болжээ.

-СЭЖИГТЭН ЭТГЭЭДҮҮД АЙМШИГТ ХЭРГИЙГ ХАМТРАН ҮЙЛДСЭН-

Дээрх дөрвөн хоногийн хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Эрүүгийн мөрдөгчид өдөр, шөнөгүй тасралтгүй ажилласны дүнд хохирогч эмэгтэйг хамтран амь насыг нь зэрлэг балмадаар бүрэлгээд хэргийн газраас зугтсан гурван этгээдийг энэ сарын 18-ний өдөр Буянт-Ухаа орчмоос дайчлан баривчилжээ.

Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутагт байрлах Сэлбэ голын эргээс 48 настай эмэгтэйг хүчирхийлэн, зодож амь насыг нь бүрэлгээд зугтсан аймшигт хэрэг гарсан байдаг.

Цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиж шалгахад эмэгтэйн биед олон тооны ил харагдах шарх зодуулсны улмаас үүссэн байсан бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртөн, нүцгэн байдалтай амьсгал хураасан байдаг. Урьдчилсан шалгалтаар амь хохирогч нь тус дүүрэгт оршин суух хаягтай, 48 настай О болох нь тогтоогдсон байна. Амь хохирогч баруун чихний орчим шархтай, зүүн буглаг зүүн мөрөнд олон тооны шарх үүсэн байсан ба хүчиндүүлсний улмаас их хэмжээний цус алдсан байдалтай олдсон юм.