ШУУРХАЙ: Ой зургаан сартай дүүгээ зодож, нүцгэн хаясан нагац ахад нь эрүүгийн хэрэг үүсгэжээ

ШУУРХАЙ: Ой зургаан сартай дүүгээ зодож, нүцгэн хаясан нагац ахад нь эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ сарын 24-ны өдөр /2022.01.24/ Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт ой зургаан сартай хүүхдийг түр харж байсан нагац ах болох 44 настай Э нь зодож, хөөж гудамжинд гаргасан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэрбээр "Тасартлаа уусан учир хүүхэд зодсоныг санахгүй байна" хэмээн мэдүүлсэн юм.  Тэгвэл тус хэргийг үйлдсэн гэх иргэн Э-д Эрүүгийн хуулийн 16.7.1 хэсгийн “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхийн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн” мөн 15.2-т заасан аюултай байдалд орхисон, 11.6 дугаар зүйлийн хүний биед хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ.