Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /.2019.10.03/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхлэхээр товлогдоод байсан. Гэвч Д.Гантулгын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар шүүх хурал энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшиллоо.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга одоогоос хоёр жилийн өмнө хүчингийн хэрэгт нэр холбогдож, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж байсан. Тэрээр өмнөх хүчингийн хэргээ шалгагдаж байх хугацаанд дахин хүчингийн хэрэгт холбогджээ. Тодруулбал, одоогоос долоон сарын өмнө “Вива сити” хотхонд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэх мэдээлэл байдаг.