Ж.Батбаясгалан: Угаартаж нас иргэдийн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

Ж.Батбаясгалан: Угаартаж нас иргэдийн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр 10.00 цагт хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Нийслэлийн засаг даргын Байгаль, орчин хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийлээ.  

Тэрбээр "Иргэд угаартаж амиа алдсан хэрэгтэй холбогдуулан хоёр удаа хуралдаж холбогдох мэргэжлийн байгууллагуудаас  мэдээлэл авч шуурхай штаб байгуулан ажиллаж байна. Уг штабт НМХГ, НОБГ, НЦУГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш зэрэг газрууд багтан ажиллаж байна.

2019 оны 10.03-05-ны өдрүүдэд иргэд хүнд болон хөнгөн хордсон гэх мэдээлэл ирсэн. Аравдугаар сарын 6-ны байдлаар хийнд хорсдон байж магадгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагад хандсан, зарим нь түргэнээр ирж үйлчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа зургаан иргэн байна. Иргэд эмнэлэгт хүргэгдсэн. Ер нь бол ес болон арван сард иргэд угаартах, ахуйн орчинд осол их гарах зэрэг тохиолдол гардаг. Үүнтэй холбогдуулаад манай мэргэжлийн байгууллагууд байнгын сэрэмжлүүлэг, мэдээллийг хүргэдэг. Харамсалтай нь саяын өдрүүдэд хэд, хэдэн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. 

Бид ажиллаж байна. Хүний амь нас хохирсон хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж буй учир дараа нь албан ёсоор хуулийн байгууллагаас мэдээлэл хийнэ. 

Иргэдийн сайжруулсан түлшнээс хордсон байж болзошгүй гэдэг газраас дээж авч лабораторид дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Ер нь сайжруулсан түлш үйлдвэрлэгдэж эхэлсэн, худалдаанд гарсан цагаас эхлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шинжилгээ хийж байсан. Сайжруулсан түлш нь түүхий нүүрс, барьцалдуулагч бодис, үнэр дарагч шохой зэргээс бүтсэн. Барьцуулагдагч бодисыг импортоор авснаас хойш байнга шинжилж Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хэрэглэсэн. Гэхдээ энэ цаг үед дахин давхар шинжилж байна. Аль ч түлшээс угаарын хий ялгардаг. Тиймээс иргэдийг дор бүрнээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэлээ. 

-ЮУГ Ч ШАТААСАН АГААРЫН ХИЙ ГАРДАГ -

Тэрбээр мөн "Иргэд өөрсдийн барьж байгуулсан зуух, ханын пийшинд нь технологийн алдаа гардаг учир Агаарын бохирдлыг бууруулах газар, ОБЕГ-аас сэрэмжлүүлэх ажил байнга хийдэг. Гэвч буурахгүй байна. Зөвхөн угаартах ч биш, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлд хүн бүрийн оролцоо дутаж байна. Бурууг инженерийн шугам сүлжээ, түлш үйлдвэрлэлээс хайх биш, иргэн бүрийн аж ахуйн хариуцлага чухал нөлөөтэй. Юуг ч шатаасан тэр угаарын хий ялгардаг" гэсэн юм. 

 

Видео үзэх: Эх сурвалж Zarig.mn




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө