Хойд Солонгост халдвар авсан байж болзошгүй 187 мянган хүнийг тусгаарлаж, бүх хотод хатуу хөл хорио тогтоожээ

Хойд Солонгост халдвар авсан байж болзошгүй 187 мянган хүнийг тусгаарлаж, бүх хотод хатуу хөл хорио тогтоожээ

Хойд Солонгос улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол батлагдсан талаар тус улсын эрх баригчид өчигдөр/2022.05.12/ мэдэгдсэн.

Тэгвэл одоогийн байдлаар зургаан хүн нас барж, халдвар авсан байж болзошгүй 350 мянган тохиолдол бүртгэгдээд байгааг “KCNA” төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ. Мөн 18 мянган хүнд халуурах шинж тэмдэг илэрч байгаа аж. Шалтгаан нь тодорхойгүй халуурах шинж тэмдэг дөрөвдүгээр сарын сүүлээс эхэлж, улсын хэмжээнд тархжээ.

Гэхдээ тус улсын эрх баригчид нас барсан зургаа болон халуурах шинж тэмдэг илэрч буй 18 мянган хүнийг коронавирусийн халдвараар өвчилсөн гэж албан ёсоор мэдэгдээгүй байна. Өчигдөр Хойд Солонгосын удирдагч Жим Жон Ун тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх улсын онцгой байдлын штабт зочилж, бүх хотод хөл хорио тогтоон, халуурсан эвсэл бусад хэвийн бус шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хатуу хорио цээрийн дэглэмд оруулахыг үүрэг болгожээ. Түүний тушаалын дагуу одоогийн байдлаар 187,800 гаруй хүнийг тусгаарлаад байгаа юм байна.

Цар тахал дэгдээд хоёр жилийн нүүрийг үзсэн ч Хойд Солонгос өнөөг хүртэл нутаг дэвсгэрт нь нэг ч коронавирусийн халдвар бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж ирсэн. 25 сая орчим хүн амтай тус улс халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хилээ хаан, дэлхий дахинаас өөрсдийгөө тугсаарлаад байв. Үүгээр ч зогсохгүй тус улс КОВАКС хөтөлбөрт хамрагдаж, ард иргэдээ вакцинжуулах боломжтой байсан ч эрх баригчид нь татгалзсан гэдэг. Хүн амынх нь дийлэнх хувь нь вакцинд хамрагдаагүй тул халдвар голомтлон тархвал Хойд Солонгос маш хүнд байдалд орно хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: CNN