Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийг шүүхээс ПРОКУРОРТ буцаалаа

Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийг шүүхээс ПРОКУРОРТ буцаалаа

Өнгөрсөн зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээ буюу өөрийн твиттер хуудаснаа байршуулсан  байдаг.

Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан юм.

Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзэж Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.

Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ. Дээрх хэргийн шүүх хурал өчигдөр /2019.10.09/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Ингээд Э.Бат-Үүлд шийтгэл оногдуулахдаа процессын ноцтой алдаа гаргасан, Ерөнхийлөгчийг гүтгэсэн нь тогтоогдоогүй учраас зөрчлийн хэргийг прокурорт буцаах шийдвэрийг шүүх хуралдаанаас гаргажээ.