ВИДЕО: Оросын "Василий Бех" хөлгийг Хар тэнгист сүйрүүлсэн гэх бичлэгийг Украины тал нийтэлжээ

ВИДЕО: Оросын "Василий Бех" хөлгийг Хар тэнгист сүйрүүлсэн гэх бичлэгийг Украины тал нийтэлжээ

Украины Тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн шөнө Хар тэнгист Оросын хөлөг онгоцыг сүйрүүлсэн гэж мэдэгдлээ. Тодруулбал, Оросын "Василий Бех" хэмээх хөлөг Могойн арал орчим Украины хоёр пуужинд оногдож живсэн гэсэн байна.

Мөн Украины Зэвсэгт хүчний Стратегийн харилцаа холбооны газар хоёр пуужин хөлөг рүү агаараас цохилт өгч буйг харуулсан видеог нийтэлжээ. Хөлгөөр Оросын армийн байлдааны сум, зэвсэг зэргийг тээвэрлэж байсан аж.

Уг мэдээллийг Оросын талаас хараахан батлаагүй байна. Хэрэв батлагдвал Василий Бех өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Украины дайралтад өртөж, сүйрсэн Оросын 14 дэх хөлөг онгоц болно хэмээн “Moscow Times” мэдээлжээ. Хамгийн сүүлд Украины арми Москва хөлөг онгоцыг сүйрүүлсэн.

Шинжээчдийн зүгээс энэ удаагийн ажиллагааг Оросын Хар тэнгисийн бүслэлтийг задлах зорилготой цохилт гэж тодорхойлж байна.

Эх сурвалж: Moscow Times




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө