ОХУ Метелкин хотыг эзлэн авсан гэж Украины тал мэдэгдлээ

ОХУ Метелкин хотыг эзлэн авсан гэж Украины тал мэдэгдлээ

Стратегийн ач холбогдол бүхий Северодонецк хотоос зүүн зүгт орших Метелкин хотыг Оросын арми эзлэн авсан талаар Украины тал мэдэгдлээ.

Луганскийн бүс нутгийн цэргийн захиргааны тэргүүн Серхи Хэйдей “Харамсалтай нь бид Метелкин хотыг хянаж чадахгүй нөхцөл байдалд орлоо. Тус хотыг ОХУ эзлэн авсан. Одоо  Оросын арми Северодонецкийг эзлэн авахын тулд  их буун болон агаарын цохилтоо эрчимжүүлж байна” гэжээ.

Сар гаруй үргэлжилсэн ширүүн тулалдааны дараа Оросын зэвсэгт хүчин Северодонецкийн ихэнх хэсгийг хяналтдаа аваад байгаа талаар Их Британийн Батлан хамгаалахын яам хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байв. Мөн Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хэдэн зуун энгийн иргэдийн хамт тус хотын аж үйлдвэрийн бүс дэх Азотын химийн үйлдвэрийн газар доорх бункерт хоргодож байгаа талаар барууны хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Эх сурвалж: CNN