БНХАУ-ын цахилгаан автомашины экспорт хоёр дахин өсжээ

БНХАУ-ын цахилгаан автомашины экспорт хоёр дахин өсжээ

Цар тахлын хязгаарлалт аажмаар суларч байгаагаас тавдугаар сард БНХАУ-ын цахилгаан автомашины экспорт хоёр дахин өсжээ.

Өнгөрсөн сард БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид 1.2 тэрбум ам.доллартой тэнцэх цахилгаан автомашин экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 122 хувиар, харин дөрөвдүгээр сараас гурав дахин өссөн үзүүлэлт аж. Харин тавдугаар сард суудлын автомашины нийт экспорт 2.8 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь сүүлийн хэдэн жил дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Нийт цахилгаан автомашины экспортын 30 гаруй хувийг Европын зах зээл эзэлж байна гэж Блүүмберг агентлаг мэдээлэв. 

 

Ц.Хүслэн