УКРАИНЫ ДАСГАЛЖУУЛАГЧ: Орос, Беларусийн жүдочид өөрсдөдөө ээлтэй орон гэж Монголыг сонгон "Улаанбаатар их дуулга"-д оролцсон

УКРАИНЫ ДАСГАЛЖУУЛАГЧ: Орос, Беларусийн жүдочид өөрсдөдөө ээлтэй орон гэж Монголыг сонгон "Улаанбаатар их дуулга"-д оролцсон

“Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноог олгох “Улаанбаатар их дуулга-2022”-д ОХУ-ын жүдочдыг “төвийг сахисан статустай” оролцуулах шийдвэрийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) гаргасан билээ.

Уг шийдвэрийг Украины тамирчид эсэргүүцэж, “Улаанбаатар их дуулга-2022” төдийгүй IJF-ээс зохион байгуулсан бүх тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл тус тэмцээний талаар Украины жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виталий Дуброва өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ.

-УЛААНБААТАРТ БОЛСОН ТЭМЦЭЭНД ОРОС, БЕЛАРУСИЙН ТАМИРЧИД ӨӨРСДӨДӨӨ ЭЭЛТЭЙ МОНГОЛЫГ СОНГОЖ ОРОЛЦСОН БАЙНА-

Тэрбээр “Олон улсын жүдо бөхийн холбоо, Европын жүдо бөхийн холбооноос Орос, Беларусийн жудочдыг Улаанбаатарт болох олон улсын тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасанд Украины жүдо бөхийн холбоо эгдүүцэж байна. Тэмцээнд Орос, Беларусийн тамирчид төвийг сахисан далбаан дор, төрийн дуулалгүйгээр оролцсон. Үүнээс бусад зүйлээр хэвийн оролцож байгаа нь шударга бус. Жүдо бөхийн спортод Оросын хүчтэй лобби бий.

Монголын Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй тус тэмцээн нь "IJF Tour Grand Slam" дэлхийн цувралын нэг хэсэг бөгөөд Олимпын наадамд оролцох эрх олгох чухал тэмцээн юм. Энэ тэмцээнд Орос, Беларусийн тамирчид оролцсон. Тэд Орост ээлтэй гэж Монголыг сонгосон нь харагдаж байна. Оросын тамирчдын лоббичид Монголд аль хэдийн ажиллаж байсан.

-МОНГОЛД БОЛСОН ТЭМЦЭЭНД ОРОСЫН 28 БӨХ ДОТОР 11 НЬ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ БАЙСАН-

Үргэлжлүүлэн тэрбээр "Тэмцээнд оролцож байсан хэд хэдэн жүдо бөхийн холбоо багууд Оростой таарвал барилдахаас татгалзах гэж байсан нь үнэн. Олон жүдочид түрэмгийлэгч орны тамирчидтай дэвжээг хуваалцахыг хүсээгүй. Мөн үүнээс гадна тус улсын бөхчүүдийн 11 нь ОХУ-ын Зэвсэгт хүчний идэвхтэй цэргийн алба хаагчид. Оросуудтай дэвжээн дээр гарах нь ичгүүртэй хэрэг” гэжээ.

Эх сурвалж: kp.ua