ТЕГ-аас саатуулсан Д.Банзрагч нь тусгай сургалтад сууж, “Монголыг аврах хүсэлт”-ийг Москвад тавихаар бэлтгэж байсан байж болзошгүй

ТЕГ-аас саатуулсан Д.Банзрагч нь тусгай сургалтад сууж, “Монголыг аврах хүсэлт”-ийг Москвад тавихаар бэлтгэж байсан байж болзошгүй

Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-аас энэ долоо хоногийн Мягмар гараг /2022.08.02/-т "Үндэсний аюулгүй байдлын сан" ТББ-ын тэргүүн Д.Банзрагчийг гэрээс нь баривчилж, цагдан хорьсон байдаг.

Учир нь түүнийг Сүхбаатарын талбайд өнгөрсөн зургадугаар сар /2022.06/-аас эхлэн суулт хийсэн “Тусгаар тогтнол хөдөлгөөн”-ийнхөнтэй үйл ажиллагаагаа хамтран явуулж байсан, Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэх үндэслэлээр саатуулсан гэж буй.

Тэгвэл түүний талаар иргэн Ц.Бат өөрийн твиттер хуудастаа ноцтой мэдээллийг нийтэлжээ. 

Түүний мэдээллээс, "Д.Банзрагч нь энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сар /2022.01-03/-ын хугацаанд ОХУ-д тусгай сургалтад сууж улмаар Москва хотын Улаан талбайд "Монголыг Хятадаас аврах хүсэлт тавих"-аар төлөвлөж байж болзошгүй байсан байна. Мөн тэрээр өнөөдөр /2022.08.05/ манай улсад айлчлах Хятадын Гадаад хэргийн сайдын айчлалыг эсэргүүцэж "Монголыг их хэмжээний өрөнд оруулж манай улсын тусгаар тогтнолыг устгах гэж байна" гэх утга бүхий жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байсан байж болзошгүй байна.