ШУУРХАЙ: Т.Билэгжаргал "Улаанбаатар" зочид буудалд маргаан үүсгэж, улмаар зуурдаар нас баржээ

ШУУРХАЙ: Т.Билэгжаргал "Улаанбаатар" зочид буудалд маргаан үүсгэж, улмаар зуурдаар нас баржээ

Жүжигчин Т.Билэгжаргал өнөөдөр /2022.08.19/ оройн 21.00 цагийн орчимд зуурдаар нас баржээ. Тэрбээр "Улаанбаатар" зочид буудалд маргаан үүсгэсэн тул хамгаалагч цагдаа дуудсан байна. 

Энэ үеэр түүний сэтгэл санаа нь тогтворгүй байсан аж. Ингээд дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч түүнийг гавласан бөгөөд тэрээр удалгүй ухаан алджээ. Цагдаагийн албан хаагчид Т.Билэгжаргалд хиймэл амьсгаа хийн амийг нь аврахыг оролдсон байна. Энэ хооронд түргэн тусламж дуудсан боловч ирж амжаагүй байна. Ингээд Т.Билэгжаргал нас баржээ.

Яг одоо хэргийн газар дээр цагдаагийн байгууллага үзлэг хийж байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас, "СБД-ийн 8-р хороо,"Улаанбаатар зочид буудлын нэгдүгээг давхарт согтуу хүн агсраад байна" гэх дуудлагыг 21:15 цагт хүлээн авч шалгахад: Мөн зочид буудлын 1-р давхарт зөрчил гаргаж танхайрсан “Б”-г тус дүүрэг дэх ЦГ-ын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн алба хаагч нар шалгах үед гэнэт бие нь муудсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч харамсалтай нь уг иргэн нас барсан байна. Уг хэргийг СБ дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэв.