Өнөөдөр туулай өдөр

Өнөөдөр туулай өдөр

Аргын тооллын 11 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын 6, Суулга одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөв

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ