Гарцаар гарч явсан сурагч охиныг дайрч, амь насыг нь хохироожээ

Гарцаар гарч явсан сурагч охиныг дайрч, амь насыг нь хохироожээ

Өнөөдөр 13:00 цагийн үед гарцаар гарч явсан охиныг дайрч, амь насыг нь хохироосон ноцтой осол гарчээ.  

Уг харамсалтай осол Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд гарсан ба хурд хэтрүүлсэн “Приус 30” маркийн автомашины жолооч ийнхүү хичээлдээ явж байсан охиныг дайрчээ. Осол гаргасан жолооч нь 30 орчим насны эрэгтэй байсан бөгөөд ослоос үүдэн хөнгөн гэмтэл авсан аж.

Ослын газарт Замын цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж хэргийн газрын үзлэг шалгалт хийсэн байна.