Онгоцны үйлчлэгчийн биед хүрснээ санахгүй байна гэж Д.Одбаяр мэдүүлсэн үү

Онгоцны үйлчлэгчийн биед хүрснээ санахгүй байна гэж Д.Одбаяр мэдүүлсэн үү

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өчигдөр БНСУ-ын цагдаад 14 цагийн турш байцаалт өгч, эцэст нь 10 хоногийн хугацаатай хилийн хориг тавиулсан. Энэ хугацаанд түүний байцаалт үргэлжлэх бөгөөд түүнтэй хамт зорчиж байсан А-г эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаад байгааг Солонгосын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Тэгвэл Д.Одбаяр мэдүүлэг өгөхдөө "Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул онгоцны үйлчлэгчийн биед хүрснээ санахгүй байна. Хохирогч эмэгтэй тэгж гомдол гаргасан бол тийм үйлдэл болсон байж болзошгүй" хэмээн мэдүүлсэн хэмээн БНСУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.