Баянгол дүүргээс осгож нас барсан нярайн цогцос олджээ

Баянгол дүүргээс осгож нас барсан нярайн цогцос олджээ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргээс нярайн цогцос олджээ.

Хэргийн талаар тодруулбал, тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, арын жалганд дөнгөж төрсөн нярай хүүхдийг орхиж явсны улмаас нярай нас барсан байна.

Урьдчилсан байдлаар нярайг осголтын улмаас нас барсан гэж үзэж байгаа ба Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор нярайн ээжийг нь олж тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж эхэлжээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө