Монголын хөлбөмбөгийн холбоог Азийн шилдэг холбоонд нэр дэвшүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбоог Азийн шилдэг холбоонд нэр дэвшүүлжээ

Азийн хөл бөмбөгийн холбооны 2019 оны шилдгүүдийг шалгаруулах ёслол ирэх сарын 2-ны өдөр /2019.12.2/ Хонконгт болно.

Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбоог Азийн шилдэг холбоонд нэр дэвшүүлсэн байна. Үйл, ажиллагаа гаргасан амжилтаар нь энэхүү эрэмбийг гаргадаг аж.

2018 онд Монголын хөлбөмбөгийн холбоо нь Азийн шилдэг холбоогоор Aspiring категорт шалгарч байсан билээ. Харин энэ жилийн хувьд БНХАУ, БНСУ, Япон зэрэг орнуудын хөлбөмбөгийн холбоотой  өрсөлдөх юм байна.