Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжсэний дараа чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжсэний дараа чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

УИХ-ын өнөөдрийн /2019.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувиар дэмжлээ.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудлыг хаалттай хэлэлцэж, батлах ёстой гэж үзсэн тул чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ.