ВИДЕО: З.Шинэчагтга Хятадын тулаанчийг хүнд цохилтоор ялав

ВИДЕО: З.Шинэчагтга Хятадын тулаанчийг хүнд цохилтоор ялав

Тайланд улсад баасан гараг /2020.01.10/-т холимог тулааны ONE FC холбооны “A new tomorrow” тэмцээнд Монголын "Zorky's MMA" клубийн тулаанч Золцэцэгийн Шинэчагтага, Хятадын тулаанч Ма Жиа Венийг эхний үеийн эхний минутад хүнд цохилтоор ялав.

Тэрбээр, ONE Championship-д хийсэн анхныхаа тулаанаа хүнд цохилтоор эхлүүлж хүчтэй, хурдтай, хурц дайчин тулаанч гэдгээ харууллаа. Түүний өрсөлдөгч Ма Жиа чөлөөт бөх суурьтай тулаанч бөгөөд тэдний өндөр, жин, нас адилхан байв. Таван минутаар гурван үе тулалдах ёстой тулаан ганцхан минут үргэлжилж Хятадын тулаанч, З.Шинэчагтагын хүчтэй цохилтыг даасангүй ялагдлаа.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө