ФОТО: Баар, паб, ресторан ажиллаж буй Б.Ренчин гуайн амьдарч байсан байшингийн өнөөдрийн төрх

ФОТО: Баар, паб, ресторан ажиллаж буй Б.Ренчин гуайн амьдарч байсан байшингийн өнөөдрийн төрх

Төрийн ордны хойно байрлах арктай гурван давхар шар байрны нэг давхарт билгүүн номч Б.Ренчин амьдарч байсан юм. Тэгвэл түүний амьдарч байсан байранд өдгөө паб, ресторан, банк, спорт барааны дэлгүүр, солонгос хоолны газар үйл ажиллагаа явуулж байна.  Мөн энэ байранд академич, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн амьдардаг байсан. Түүний гэр музей уг байрны хоёрдугаар давхарт өдгөө ч үйл ажиллагаа явуулсаар байгаа. Гэхдээ баар, ресторан, пабтай зэрэгцэн оршиж буй.

Монголын соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Ренчин гуайн амьдарч байсан байшин болон эдэлж хэрэглэж байсан ном эрдмийн эд хогшлыг хайрлаж  хамгаалахыг зохиолчид  уриалж байгаа аж. Учир нь дэлхийн бусад улс оронд түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийхээ хөшөө дурсгалыг мөнхлөх, эдэлж хэрэглэж байсан эд хогшил болон, амьдарч байсан байрыг нь сэргээн засаж хадгалах улмаар музей байгуулан дотоод, гадаадын жуулчдад сонирхуулдаг байна. Гэтэл манай улс соёлын өв болсон барилгуудаа нурааж, түүхэн хүмүүсийнхээ амьдарч байсан барилгыг зүй бусаар ашиглаж буй нь буруу менежмент гэх шүүмжлэл байгаа юм.