ФОТО: Харбины мөсөн урлан

ФОТО: Харбины мөсөн урлан

БНХАУ-ын Харбин хотноо жил бүр зохион байгуулдаг цасны фестивальд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн. Монголын мөсөн барималчдын "Биднийг авраач” бүтээлд Австралийн ойн түймэрт өртсөн коала баавгай, имжийг дүрсэлсэн нь олны сонирхлыг татсан юм.

Харбинд анх 1963 онд цасны баярыг тэмдэглэсэн ч 1985 оноос хойш л тогтмол зохион байгуулах болжээ. Уран бүтээлчдийн ашиглах мөсийг 12-р сарын эхнээс ойролцоох Сунгари мөрнөөс татаж бэлддэг. Цас, мөсний баяр 600 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбай эзэлнэ. 15 хоног үргэлжилдэг уг баярыг үзэхээр жилдээ дотоод, гадаадын 10-12 сая жуулчин Харбинд ирдэг аж.